Барилгын салбарынхан 1.2 тонн үнс ашиглах боломжтой

img

Монгол Улс хэд хэдэн дулааны цахилгаан станцтай. Суурин газрын хүн амыг дулаан, цахилгаанаар хангах зорилготой энэ станцуудаас  нэг жилд 300 гаруй мянган тонн хуурай үнс гаргадаг байна. Нүүрс шатааж гарсан үнсийг газарт булж хаядаг нь байгаль, орчинд сөргөөр нөлөөлдөг аж. Тэгвэл үнсийг барилгын салбарт ашиглах нэгэн төсөл хэрэгжиж эхэлжээ. Европын холбооны  санхүүжилтээр хэрэгжиж буй “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийн дэмжих” төслийн хүрээнд хог болон хаягддаг үнсийг ашиглах боломжийг нээж байгаа аж.

аааа

Манай улсын барилгын салбарт үнсийг ашиглах техник технологи хангалттай байгааг Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж “Хот байгуулалт ба ногоон хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэлж байв. Цемент, бетон, хөнгөн бетоны үйлдвэрүүд үнсийг гол түүхий эдээ болгох боломжтой. Зөвхөн 2014 онд барилгын салбарт 1.2 сая тонн үнс ашиглах боломж бололцоотой гэнэ. 100 гаруй бетон зуурмаг, 70-аад хөнгөн бетон, энэ тооны тоосгоны үйлдвэрүүд үнсийг ашиглан байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэхэд бэлэн байгаа аж. Харин цахилгаан станцууд барилгыханд үнсээ өгөхдөө хойрго ханддагийг О.Лхагвадорж дуулгаж байлаа.

ааа

Одоо барилгын материалд ус, хайргыг ашигладаг. Энэ нь байгальд сөрөг нөлөөтэй. Харин үнсийг ашиглаж эхэлснээр байгалийн  баялгийг хэмнэхээс гадна барилгын материалын өртөг багасч, дулааны чанар ч сайжрах юм байна.

ааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin‘:
ene odoo yu unseer baishin barina gej yamar teneg amitniih ni sanaand orov oo naadah chin hunii eruul mended muu hor nuluutei ch dee
2014-02-12
irgen:
yu ve. naad nuursnii uns chini tsul gamma tuya yalgaruulj baigaa sh dee. ene deeguur humuus chini teriigee meddeggui yum uu.
2014-02-11