Тэшүүрийн спорт хөгжих цаг айсуй
Жилийн дөрвөн улирал ээлжилдэг манай улсад мөсөн гулгуурын талбайг зөвхөн өвлийн улиралд л ашигладаг уламжлалтай. Тиймдээ уран гулгалтын спорт манай улсад муу хөгжсөн. Тэгвэл Монголд анх удаа жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг мөсөн гулгуурын талбай байгуулагдах гэж байгаа аж.
бйы
Тодруулбал, Яармагийн гүүрний баруун урд баригдаж буй Хүннү Молл худалдаа үйлчилгээний цогцолбор ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох цогцолбор дахь мөсөн гулгуурын талбай нээлтээ хийх юм байна. Нэг дор 120 хүн гулгах боломжтой тус мөсөн гулгуурын талбайд анхан шатны гулгалтын хичээл болон уран гулгалтын дамжаа хичээллэх аж. Түүнчлэн мөсөн дээрхи шоу, тэмцээнүүд ч зохион байгуулагдах юм байна.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ