“Тектоник” компанид эрүүгийн хэрэг үүсгэнэ
Орон сууцны метр квадратыг гэрээнд заасан хэмжээнээс дутаасан компаниудын тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлжээ. ШӨХТГ холбогдох байгууллагуудтай хамтран хийсэн шалгалтаар 50 гаруй компани метр квадратын зөрчил гаргасан нь тодорхой болоод байгаа. Харин шалгалт хийсэн байгууллагуудын шаардлагыг биелүүлэхгүй, иргэдийн хохирлыг барагдуулахгүй байгаа “Тектоник” компанийн тусгай зөвшөөрлийг нь түтгэлзүүлж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр УМБГ-т шилжүүлээд байгаа аж. Хан-Уул дүүрэгт бариулсан тус компанийн Khansvill хорооллын байрнаас 7-20 м.кв дутаж, иргэдэд 400 сая төгрөгийн хохирлыг учруулсан юм. Хохирлыг нэгдүгээр сарын 15-н дотор барагдуулах амлалтандаа хүрээгүй нь тусгай зөвшөөрлийг нь түтгэлзүүлж, эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болжээ.
Мөн иргэдэд багагүй хэмжээний хохирол учруулсан "Тайгам Алтай" компанийн асуудал ч шүүхийн шатанд байгаа аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ