Таван цагирагийг асаах ёстой техникч амиа алдаагүй

img

 

XXII удаагийн “Сочи”-гийн өвлийн олимпийн нээлтийн ажиллагааны үеэр техникийн саатлаас болж олимпийн бэлэгдэл таван цагирагийн нэг нь дэлгэгдээгүй юм. “Тус ажлыг хариуцаж байсан техникч Борис Авдеевыг бусдад хорлогдож, амин тус газраа 7-8 удаа хутгалуулсан учир нэг цагираг нээгдээгүй”  гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан билээ. Бодит байдал дээр Борис Авдеев хүчдэлд цохиулсаны улмаас сүүлийн цагираг дэлгэгдээгүй аж.

 

Оросын төв мэдээллийн “1nsk.ru” сайт техникчийг бусдын гарт амиа алдсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Энэхүү аймшигт мэдээ цацагдах болсон гол шалтгаан нь 2014 оны хоёрдугаар сарын 8-нд “The Daily Currant” шар сонины эхний нүүрэнд "“Сочи”-гийн өвлийн олимпийн таван цагирагийн нэг нь нээгдээгүй учир тайлагдлаа. Таван цагирагийн бүрэн байдлыг хариуцаж байсан Борис Авдеев бусдын гарт амиа алджээ" хэмээн  бичжээ.

Ийнхүү АНУ-ын нэр хүнд бүхий “The Daily Currant” сонин алдаа гаргасан юм. Тус сонин анх үүсгэн байгууллагдахдаа итгэмээргүй, бусдаас содон, баталгаагүй мэдээлэл цацах зэргээр бусдаас ялгардаг сонин аж. Тус сонин 2008 оны Бээжингийн олимпийн тухай мөн худал мэдээлж, Шинжаан Уйгар эмэгтэй “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө бөмбөг дэлбэлсэн гэх хуурамч мэдээлэл цацаж байсан гэнэ.

 

“Сочи”-гийн олимпийн зохион байгуулагчид “The Daily Currant” сонинд “Баталгаагүй мэдээлэл гарахгүй байхыг хүсч, Орос улсыг хүндэтгэхийг хүссэн” байна.  Тус мэдэгдлийн дараа “The Daily Currant” сонины редакци худал мэдээлэл цацсаныхаа төлөө уучлалт гуйжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сочи 2014:
үнэндээ америк тивийг билэгддэг цагирагийг оросууд зориуд асаагаагүй юм. зөв шүү дээ. өнөөдөр дэлхий дахинд америк шиг их гай тарьсан улс байхгүй. ирак, афганистан, хуучин югослав, арабын орнуудад гарсан хөдөлгөөнүүд гээд тооловч баршгүй. түүний ард хичнээн эх үрс өнчирснийг тооцовч баршгүй.
2014-02-18
асаахгүй:
наадхын чинь асаахгүй дэлгэгддэг механизм нь гацсан юм
2014-02-12
mcnb:
orsuud reaktsi xiisen gej oilgoson......olimpiig americ terguitei gurnuud ix li boikotolson tiimees amerik tibiig bilgeddeg tsagirgiig albaar asaagaagui gej oilgo...bytsxan uls tor
2014-02-12
донгос:
“the daily currant” сонин алдаа гаргасан" гэнэ үү? битгий худлаа бичээд бай. зориуд тийм худлаа юм бичсэн шүү дээ. та нар мэтийн сэтгүүлчид л ойлголгүй худлаа copy-paste хийж хүмүүсийг төөрөгдүүлээ биз дээ
2014-02-12