Ховор ан амьтны хулгайчийг илрүүллээ
Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 10-ны өдөр дэлхийд ховордож, улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг агнан Улаанбаатар хотод оруулж ирэн зарах гэж байсан хэргийг илрүүлжээ.
Энэхүү хэргийг Говь-Алтай аймгийн харьяат 27-30 орчим насны иргэд үйлдсэн, болохыг шуурхай илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.
Сүүлийн үед “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг” ялангуяа нэн ховор, ховор ан амьтан, ургамал, тэдгээрийн түүхий эд, эрхтэн, хууль бус мод бэлтгэл нь хууль бус зохион байгуулалттай үйлдэгдэж, учруулж буй хор хохирлын хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтад орж байгаа аж.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ