МУИС-д бүтцийн өөрчлөлт хийхийг түр зогсоов

img

МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх асуудал өнгөрөгч 2013 оны 12 дугаар сараас яригдаж, зарим нь хэрэгжиж эхэлсэн. Гэтэл энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийг ул суурьтай, хамт олныхоо санал, судалгаан дээр тулгуурлаж хийх хэрэгтэй гэж үзсэн багш нар нэгдэж “МУИС-д Ардчиллыг сэргээх түр хороо” гэж байгуулсан.

Тус түр хорооны гишүүн МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн багш Б.Болд-Эрдэнийн нэр дээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны I шүүхэд хүсэлт гаргасан байна. Шүүхэд гаргасан энэхүү хүсэлтийг авч үзээд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Т.Энхжаргал энэ сарын 07-ны өдөр түр түдгэлзүүлэх захирамж гаргажээ. Ингэснээр  МУИС-д хийгдэж буй бүтцийн өөрчлөлт түр завсарлаж байна гэсэн үг.

Одоогийн байдлаар МУИС-д захирлууд, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлчихсөн, тэд цаашид яах нь тодорхойгүй, профессор цолтой хүнийг дэд профессорын оронд ажиллуулж байгаа зэрэг эмх замбараагүй байдал өрнөөд буй тухай түр хорооныхон ярьж байлаа.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

б.болд-эрдэнэ:
муис-ийн сэтгүүлзүйн тэнхмийн багш б.болд-эрдэнэ гэж бодвол сэтгүүлч л байх даа
2014-02-12
qqkk:
ene hudlaa shinechlel gesen nereer oortoo alban tu*l, tsalin avah gesen heden archaagui yumnuudiig ajil ni tegeed huuli bus gedeg ni todorhoi bolloo
2014-02-11
зочин:
олон жил болсон намагт шинэ урсгал оруулах нь хэцүү гэдгийг энэ сургуулийн жишээ харуулж байна. албан тушаал, эрх мэдэл эдэлж, халтуурдаж сурсан хүмүүс хүчин чармайлт гаргаж, хийж бүтээхдээ дургуй байх нь ойлгомжтой. муис-ийн залуучуудаа, шинэчлэлээ зоригтой хийж, тууштай байгаарай. цаг хугацаа та нарын зөв байсныг харуулна, ирээдүй та нарт баярлалаа гэж хэлнэ
2014-02-11
машкой:
хунд сурталтай удирдлагатай улсын болон хувийн дээд их сургуулиудад хату бодлого явуулж жинхэнэ ардчилалыг ,шинэчлэлийг хийх хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!!
2014-02-11
зочин:
зөв хөө, муис дотор юу болж байгаа мэдэхгүй байж, шинэчлэл гэх нэрийг нь хараад шүүмжлэхээ больж үз, харин улс бусад сургуулиуд үүнээс сургамж аваад нухацтай шинэчлэлийг хийх замдаа явж байна
2014-02-11
охзшхзх:
хөөрхий энэ дэмийрлүүд байгууллага ч өөрийнхөө ажлыг хийж болохгүй болж дээ.*ных нь ардчилалыг сэргээх хорооважлаа хийцгээгээчээ дуракуудаа
2014-02-11