“Дархан хүнс”ХК нэмж хувьцаа гаргахаар болжээ

img

Санхүүгийн зохицуулах хорооны 414 тоот тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журм”-ын 57 дугаар заалт, “Дархан хүнс” (DHU) ХК-ийн хүсэлтийн дагуу хийсэн шалгалтын тайланг тус тус үндэслэн тус компанийн өрийг хувьцаагаар солихоор болжээ. Тодруулбал, тус компанийн өрийг хувьцаагаар солих замаар нэмж гаргасан 239,943 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлж, нийт 617,718 ширхэг энгийн хувьцаатай байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан байна. Уг шийдвэрийг гаргахад мөн Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын энэ оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 30 тоот тушаалыг үндэслэжээ.

аб

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ