Хятад, Тайванийн өндөр хэмжээний уулзалт эхлэв
БНХАУ, Тайван хоёр 1949 оноос хойш өндөр хэмжээний түүхэн уулзалт анх удаагаа Наньжин хотноо зохион байгуулагдлаа. Тус уулзалт энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Тайванийн талыг Гадаад харилцааны зөвлөлийн тэргүүн Ван Юй Чи ахалж байгаа бол Хятадын талыг Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан сайд Чжан Чжицюнь ахалж байгаа гэнэ.
бй
“ВВС” агентлагийн мэдээлж буйгаар, Тайванийн тал өөрсдийнх зарим хэвлэл мэдээллийн байгууллагад “Хятадад зөвшөөрөл олгохгүй байгаа хоригийг цуцлуулах”-ыг Хятадын талаас хүсэх бол хятадууд Тайванийн парламент дээр гацаад байгаа чөлөөт худалдааны талаарх асуудлыг хөндөж тавих магадлалтай" гэжээ. Тайваны төлөөлж байгаа Ван Юй Чи энэхүү уулзалтын талаар хэлэхдээ, “Хоёр талын хооронд харилцан ойлголцол бий болгох нь миний гол зорилго” хэмээн мэдэгдлээ. Тайванийн төрийн мэдээллийн “CNA” агентлагийн мэдээлсэнээр, “Энэхүү түүхэн уулзалт амаргүй нөхцөлд болно, магадгүй энэ уулзалтын төгсгөл ямар ч үр дүнд хүрэхгүй” хэмээжээ.
ы
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ