Түвдүүдийг олноор нь хөнөөсөн хэрэгт Зян Зэминийг шүүнэ
Хятадын төрийн экс удирдлагуудыг Түвд иргэдийг хомроглон хөнөөсөн хэрэгт буруутган баривчлах шүүхийн зөвшөөрөл гарсаныг танилцууллаа. Испанийн дээд шүүхээс Хятадын экс дарга Зян Зэмин, Ерөнхий сайд Ли Пенг болон гурван эрх мэдэлтнийг түвд үндэстний эсрэг хомроглон устгах ажиллагаа явуулсан гэж үзэн баривчлах зөвшөөрөл гаргасан тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.
ый
Хятадын экс удирдлагууд эх орондоо байсан нөхцөлд баривчлах боломжгүй бөгөөд хилийн дээс алхсан тохиолдолд л баривчлах боломж үүсэх аж. Хятадын экс удирдлагуудын эсрэг хэргийг Түвдийн хүний эрхийн байгууллагууд болон Испанийн түвдийг дэмжигч байгууллага хамтран Мадридын шүүхэд тавьжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэднийг Хятадад баривчлах бус олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шийтгэх гэнэ. Мадрид дахь Хятадын элчин сайдын яам баривчлагааны асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
бй
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ