Улаанбаатарт 17 хэм хүйтэн
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 26 хэм хүйтэн, Яармаг-Сонгины орчмоор 35 градус, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ