Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Шинжлэх ухааны академийн их чуулгын танхимд

09:00 цагт Монгол улсын ШУА-ийн гишүүнийг сонгох журмын дагуу академийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн уулзалт эхэлнэ. /СТӨ-ний Б корпус 3 давхарт/

5

МҮЭСТО-нд

09:00 цагт ҮЭ-ийн Ерөнхий зөвлөлийн хурал болно. Энэ хуралд бүх аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны хүмүүс оролцож, өнгөрсөн 1 жилийн ажлын тайлан, төсөв, төлөвлөгөө, нөхөн сонгууль зэрэг олон асуудал хэлэлцэж баталдаг.

5

БОНХЯ-ны Хаан танхимд

11:00 цагт интернэт орчинд тавигдсан амьтан алсан гэрэл зургуудыг Мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн болон иймэрхүү төрлийн үйлдлийг сурталчлахгүй байх талаар залуучуудад уриалга гаргаж ХБХ хийнэ. Хуралд БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн төлөөлөл оролцоно.

5

Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт “Ялгуун нигүүлсэл” ТББ-аас  "Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал" оноштойгоор шаналж буй Н.Энхбилэг охинд туслах "Сэтгэлийн дэм" аян зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

5

“Улаан гэр” галерейд

13:00 цагт “Хог болгон хог биш” төслийн хаалтын үзэсгэлэнг зохион байгуулна.

5

ХСҮТ-ийн дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн төвд

14:00 цагт "Дэлхийн хавдрын эсрэг өдөр" болон "Хавдрын эсрэг үндэсний аян 2014"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.

5

Соёл Иргэншлийн Сургуулийн байранд

16:00 цагт шинжлэх ухааны доктор, профессор Ж.Батсуурь “Монгол нутаг бол хүний удмын сан, соёлын иргэншлийн үүслийн дэлхийн нэгэн голомт” сэдэвт лекц уншина.

5

УДЭТ-д

18:00 цагт Найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга Английн алдарт зохиолч Рей Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг тоглоно .

5

ШШГБ

ШШГБ-ын төв орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 12- 14-ний өдрүүдэд болно. Энэхүү зөвлөгөөн нь ШШГБ-аас 2013 онд хийсэн ажлаа тайлагнан дүгнэж шинэ оны зорилтоо тодорхойлдог олон талт арга хэмжээ юм.

5

MN мэдээллийн төвд

11:00 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын хууль бус үйл ажиллагааны талаар иргэд мэдээлэл хийнэ.

12:00 цагт Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөлөөс Ламын гэгээн хутагтын ой болон зарим сумдын 90 жилийн ойн тухай мэдээлэл хийнэ.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ