Цөмийн хөтөлбөрийнхөө талаар байнга мэдээлнэ

img

Ираны Засгийн газар цөмийн хөтөлбөрийн талаарх шинэ мэдээллийг Олон улсын атомын энергийн агентлагт байнга мэдээлж байхаар тохиролцсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тегеранд хоёр өдөр нууц хэлэлцээ хийсний дүнд Ираны Засгийн газар Олон улсын атомын энергийн агентлагтай хамтарч буйгаа зарлажээ. Тус агентлаг дээрх мэдээллийг баталгаажуулж мэдэгдэл хийжээ.

Уг мэдэгдэлд “Иран улс ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цөмийн хөтөлбөрийн талаар долоон арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон. Тиймээс энэхүү арга хэмжээний үеэр атомын энергийн агентлагийн шинжээчдийг нэвтрэхийг Иран улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зөвшөөрсөн ч, ямар нэгэн шалтгаанаас болж хэсэг хугацаанд гацсан билээ. Тус улс  цөмийн зэвсгийг зургаан сарын хугацаанд “Түр зогсоох” гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих ёстой байсан ч Ираны Ерөнхийлөгч хуралдаанд оролцоогүй учир, баталгаажаагүй өдий хүрсэн билээ. Өчигдөр Тегеранд өндөрлөсөн хэлэлцээрийн үеэр “Түр зогсоох” гэрээнд Ерөнхийлөгч Хассан Рухани гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр хэрэгжиж, цөмийн хөтөлбөрийн мэдээлэл төрөөс ямар ч хяналтгүйгээр мэдээллэх боломжтой” болсон гэв.

Иран болон НҮБ, “Их зургаа”  Тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой сүүлийн шатны хэлэлцээр энэ сарын 18-нд НҮБ-ын төв байранд болно.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ