Амин үрсээ хайрла, хамгаал...

img

Энэ дэлхийн түмэн ачтанаас хүний амь аварсан нэгнийг хааны хаан хэмээдэг билээ. Харин хаан нь хүүхэд байж. Сүүлийн үед эцэг эхчүүд үр хүүхдэдээ дэндүү хайнга хэнэггүй ханддаг болж. Үүнийг батлах олон мэдээ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо.

6

Хамгийн сүүлийн баримт дурьдвал нэгдүгээр сарын 23-ны өдөр буюу сар шинийн өмнөхөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус багийн малчин н.Сансарбаярын тав, гурван настай хоёр хүүхэд осгож таван настай эгч нь амь насаа алдсан байна. Албаны эх сурвалж хэлэхдээ “Эцэг эх нь өвөөгийнд нь очиж сар шинийн бууз чимхэхээр явчихаад ирье, үүдээ түгжээд байж бай гээд явсан хойгуур охид араас нь очихоор гарч яваад төөрсөн аж. Ингээд тэр шөнөдөө эрэл хайгуул болж,  маргааш нь 11 цагийн үед гэрээс нь 7 км зайтай байхыг олсон ч харамсалтай нь эгч нь болох таван настай С.З осгож амиа алдсан байсан. Харин дүү С.Хонгорзул нь хүнд шатны осголттой гар, хөлөө тайруулахдаа тулаад эмчилгээ хийлгэж байна. Талийгаач охин  харин гурван настай дүүдээ өөрийнхөө бүх хувцасыг давхарлаж өмсгөөд өөрөө өөд болсон байсныг олсон” гэлээ.

6

Өвлийн хүйтэнд дааруулаад яахав. Дулаан гэртээ байж байг гэсэн эцэнг эхийн сэтгэл тэднийг гэрт нь үлдээсэн хэдий ч хүүхэд л бол хүүхэд. Гэртээ уйдсан, эсвэл дүүгээ уйлахаар нь ээждээ хүргэж өгөх гэсэн охины хэрсүү ухаанаар дүүгээ хөтлөөд гарсан биз ээ. Ээж аав нь хүүхдүүдээ гэрт орхиод явахдаа хэн нэгэнд захиад, аль эсвэл дулаан хувцаслаад дагуулаад явсан бол хөөрхий охин өнөөдөр эрүүл саруул шулганаж, дүүтэйгээ тоглож наадаж суух байсан болов уу.

6

Одоогоос дөрвөн жилийн өмнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин н.Буянбатын охин Саранчимэг хоёр нас найман сартай байхдаа галын аюулаас төрсөн дүүгээ аварч байсан. Ээж аав нь малд явсан хойгуур гэрт нь гал гарч Саранчимэг охин арван сартай дүүгээ чирж гаргаад малын саравчинд нөмөр бараадуулан суулгаж, өөрийнхөө өмсөж байсан цамцаа тайлж дүүдээ нөмрүүлчихээд ээж аавыгаа хүлээн суусныхаа хариуд “Шударга журам”-аар энгэрээ мялааж байсан. Бүрэн хэлд ороогүй жаахан охин дүрэлзсэн их гал дундаас зөн билгээрээ дүүгээ хайрлах, аврах ухаан төрж, аварч чадсан нь үнэхээр гайхалтай агуу үйлс. Сараа охин аав, ээждээ манай гэрт гал бүжиглээд байсан тэгээд би дүүгээ аваад гарсан гэж ярьсан байдаг.

5

Одоогоос хоёр жилийн өмнө  Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 13-300 тоотод ой найман сартай хүүхэд гэрийнхээ гадаа хөлдөж нас барсан хэрэг гарч байсан. Эцэг эх нь 21-22 насны залуус аж. Тэд хоёул ажил хийдэг гэнэ. Өдөржин ажилласан эцэг эхчүүд ядарсны улмаас шөнө нойрондоо дийлдэн унтсан үед хөлд орсон хүү нь шөнө сэрж гадагш гарч, буцаад орж чадалгүй дээрх эмгэнэлт хэрэг гарч байсан.

6

Эцэг эхчүүдэд үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, анхаарал дутсанаас осгосон, бэртсэн, галд өртсөн хүүхдийн тухай тоо баримт олон гэдгийг холбогдох албаныхан хэлдэг.  Хүүхдийн амь нас эрсдсэн ч хариуцлага тооцох аргагүй хөөрхий хүүхдийн хохь болоод үлддэг хүйтэн цэвдэг, харгис нийгэмд та бид аж төрж байна. Энэ хорвоод хүний аминаас илүү үнэтэй юм хаа ч байхгүй.

6

Гэтэл үр хүүхэдтэйгээ хөхөөнөөс дор харьцдаг хэрэг ч олон гарах болжээ.Баримт дурьдвал, гэр нь шатахад түлэгдсэн ууган хүүгээ эх нь Улаанбаатарт авчирч, Түлэнхийн төвд хэвтүүлжээ. Үхэлтэй тэмцэлдэн тарчилж буй үрээ өнөө эх хэд хоногийн дараа эмнэлэгт орхиод, зугтчихжээ. Хэнтий явсан ээж нь хүүдээ эргэж ирээгүй. Түүнийг замын зардалгүй болчихож гээд хүүтэй нь хамт эмчлүүлж буй хүмүүс мөнгө нийлүүлэн, дансанд нь 40 мянган төгрөг хийсэн ч тэр эх сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн мөнгийг авчихаад, хүүдээ очилгүй гурван сар болж байна.

6

Үрдээ ирэх нь бүү хэл, утсаа хүртэл салгаад сураг тасарч байсныг уншигчид санаж буй. Таван настай хүүгээ төрсөн эцэг нь заазуурджээ. Хоёр настай охиноо  эрэмдэг болтол нь зоджээ. Дөрөвхөн сартай хүүхдээ зэрлэгээр хөнөөжээ” зэргээр хүний ёсонд байж боломгүй хар хэрэг дуулдах болсон. Хүн байтугай араатан ч үр удмаа хөнөөдөггүй. Гэтэл араатнаас дор авир гаргаж байдаг. Энэ бол жигшмээр хэрэг.

6

Харин үр хүүхдээ түлэгдэж, хөлдөж, гэмтэх аюултай, эрсдэлтэй нөхцөлд үлдээж, хожим харамсаад ч барахгүй хэргийн хохирогч болон үлдэж байгаа эцэг эхчүүдийг яалтай. Хэн ч үр хүүхдэд нь муу муухай юм тохиолдоосой гэж боддоггүй. Гэвч тэднийхээ аюулгүй байдал, учрах эрсдлийг тооцоолж байж гэрт нь үлдээж  байгаарай. Алдрай жаахан үр чинь өдрөөс өдөрт том болж, бие даагаад гэртээ хүлээгээд байж чадахаар болсон гэж итгээд хаалгыг нь гаднаас нь цоожлоод үлдээдэг биз.  Ах нь, эгч нь том болсон юм чинь дүүгээ хараад байж байгаарай. Ээж нь аав нь удахгүй ирнэ гэж хэлээд орхидог байх. Гэвч хүүхэд л бол хүүхэд. Хүүхэд гэнэн томоогүй. Тэд тоглож наадаад уйдахаараа ээж шигээ, аав шигээ бүхнийг чаддаг том ах, том эгч болох гэж байгаад энддэг ч юм билүү. Учир шалтгааны үрийг тааж тааварлах аргагүй ч амь, амьдралын амин хэлхээ, аз жаргалын үндэс болсон алдрай жаахан үрсээ хайрлаж, муу бүхнээс хамгаалж явах нь эцэг эхчүүдийн, томчуудын үүрэг юм шүү.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

даваа:
адгуусан амьтан ч гэсэн өөрийн үр төлийг хайрлаж хамгаалдаг шүүдээ. тийм хүнээ гээсэн хүн төрхтөнүүдийг юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй бна
2014-02-18
zochin:
bid nar chin ug ni eejees torson humuus biz dee, ulam l adguus torol ruu oirtood bh shig...
2014-02-13
зочин:
хорвоод бид идэж уух гэж төрж, амьдарч явна гэжүү бидний амьдралын утга учир бол гэр бүл, үр хүүхэд.үр хүүхдээс ирээдүй минь эхэлдэг шүү дээ. алаг үрсээ хайрлацгаая хүмүүсээ.
2014-02-12
tuul:
их хэцүү эцэг эхчүүд байнаа байна, яагаад өөрсдөө төрүүлж өсгөсөн үр хүүхдээ өөрийнхөө эрх ашгаас доогуур тавиад байдаг юм бэ, 2 нас хүрч байгаа хөөрхөн охиноо айлд хаяад явсан залуухан эмэгтэй хүртэл байгаа ш дээ, тэгж яривал гудамжинд төрөөд хүүхэд нь үхээгүй уйлаад байж байсаныг айлын хүмүүс нь олоод цагдаад авчирч өгч байсан, тэр хүүхэд эх нялхаст очоод 2 сар эмчлэгдээд ямар ч аргагүй нас барсан даа, би лав өөрийн эрхгүй өрөвдөөд уйлсан......юу ч гэхэв дээ энэ нийгэм, энэ иргэдийг, энэ төрийн бодлогыг...
2014-02-12
zochin :
setgyylch naran-d bayarllaa, eteseg ehchyyded negiig bododgduulah niitlel baina aa. hyn helehees naash meddeggyi, tsaas chichihees naash tsoordoggyi gej manai zyir tsetseg yg baidag daa .
2014-02-12
hana:
50 hursen ch hun huuhdeeree l eej aabdaa haragddag shuudee. hun hunee hairlaj baij ireedui hun hunee huuhed huuhedee hairladag bolno
2014-02-12