Их Британи “живж” байна

img

Өнгөрсөн оны сүүлчээр Их Британд орж эхэлсэн хур тундасны улмаас зарим мужид онц байдал зарлахад хүрчээ.  Тус улсын онцгой байдлын газраас мэдэгдэж байгаагаар 76 гол үеэрлэж, 16 гол гамшигийн хэмжээд хүрсэн гэв. Мөн үерийн улмаас нэг хүн амиа алдаж, 2000 гаруй өрх айл орон гэргүй болжээ. Тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон “Байгалийн гамшигийг бид яаж ч урьдчилан  зогсоож чадахгүй ч гэлээ хохирлыг нэн даруй барагдуулах болно” гэжээ.

.

Фото: (Matt Cardy – Getty Images)

2014 оны хоёрдугаар сарын 10. Хур тундас их хэмжээгээр унасны улмаас зарим байшин барилга байшин усанд автсан хэвээр.

.

Фото: (Matt Cardy - Getty Images)

2014 оны хоёрдугаар сарын 10. Английн зүүн хэсэгт орших “Rice” хэмээх талбайн  ихэнх тариа буудай усан автжээ.

.

Фото: (Matt Cardy - Getty Images)

2014 оны хоёрдугаар сарын 10. Их Британийн өмнөд мужийн оршин суугчдын хувьд өчигдөр хамгийн урт шөнө болж өнгөрчээ. Учир нь тус бүс нутагт сүүлийн хэдэн жилд ороогүй хүчтэй бороо орсон юм.

.

Фото: (Peter Macdiarmid - Getty Images)

2014 оны хоёрдугаар сарын 10. Хос хун аюулыг үл тоон хөвсөөр.

.

Фото: (Oli Scarff - Getty Images)

2014 оны хоёрдугаар сарын 10. Их Британийн зарим нутгаар үргэлжилсэн цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлын улмаас үерийн гамшиг нүүрлэжээ. Их Британийн байгаль орчны агентлагаас мэдээлснээр, Английн баруун өмнөд хэсэг, Шотланд, Уэльсийн зарим нутгаар салхины хүч ширүүсч, аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг анхааруулжээ.

.

Фото: (Peter Macdiarmid - Getty Images)

2014 оны хоёрдугаар сарын 10. Үерийн улмаас зарим сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо. Хоёр хүү дэлгүүр орохын тулд аюултай аялал хийв.

_

Фото: (BEN STANSALL - AFP/Getty Images)

2014 оны хоёрдугаар сарын 10.  Зул сарын баярын үеэр хүчтэй шуурга болсноос цахилгааны шугамд гэмтэл гарч, Их Британийн олон мянган иргэн гэрэл, цахилгаангүй хэд хоног харанхуйд автсан билээ.

_

Фото:  (Peter Macdiarmid - AFP/Getty Images)

2014 оны хоёрдугаар сарын 10. Зарим хэсэгт үерийн ус нэвтрэхээс урдчилан сэргийлж, элстэй шуудайг тавьж эхэлжээ.

.

Фото: (Oli Scarff - Getty Images)

2014 оны хоёрдугаар сарын 10. Зарим алслагдсан мужид машин очих боломжгүй байгаа учир хоол хүнс дутагдаж байна.

_

Фото: (Oli Scarff - Getty Images)

2014 оны хоёрдугаар сарын 10. Үерлэсэн голд  хөвөх хун шувууд.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

korea:
vneheer l utaa shoroo ba vilver ajliin bairiig shiidchihvel minii eh oron saihan
2014-02-17
hvmvvs bn u :
hvmvvs bn u
2014-02-13
лхагва:
утаа шороогоо шиидчихвэл миний монгол шиг сайхан орон хаа ч алга даа хүн бүхэн хувийн соёлоо дээдэлцгээе...
2014-02-13
moogii:
yu tarina tuuniigee huraana aa gej!
2014-02-12