Цэргийн онгоц сүйрч 76 хүн амиа алдлаа

Ослын шалтгааныг хүчтэй цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, уул мөргөж сүйрсэн гэв. “C-130 Hercules” онгоц Алжирийн нийслэлээс 2000 километрийн зайтай орших өмнөд мужаас хөөрч, 1400 метрийн “Гарим” хэмээх уул мөргөсөн тухай онгоцны хар хайрцагны бичлэгээр баталжээ.
Харин онгоцонд зорчиж явсан хүмүүсийн тоо маргаантай байгаа юм. Онгоцонд багийн гишүүдээс бүрдсэн 77 хүн зорчиж явсан хэмээн Онцгой байдлыг газраас мэдэгдэж байгаа ч, зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар 103 зорчигчтой хөөрсөн гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ