Залуучуудын УАШТ үргэлжилж байна

img

Сонирхогчдын боксын залуучуудын ангилалын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд үргэлжилж байна.

Ази тивийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит болгон зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгийн 23 байгууллагын 121 тамирчин оролцож байгаа юм.

Энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд тамирчид эрэгтэй ес, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж, аваргаа тодруулна. Залуучуудын УАШТ-д амжилттай оролцсон тамирчдаас сонгон шалгаруулж, ирэх тавдугаар сард Болгар улсад болох залуучуудын ДАШТ болон Хятадын Нанжин хотод зохиогдох ААШТ-нд өрсөлдүүлэх юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ