Хуульчид тангараг өргөнө
Өнөөдөр хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа орон даяар болно. Тодруулбал, Улаанбаатар хот, аймаг орон нутгуудад нэгэн зэрэг тангараг өргөх ёслол болох ба нийслэлийнхэн Төрийн ордны Их танхимд, тангараг өргөнө. Харин орон нутгийнханы ёслолын ажиллагаа сум дундын шүүхийн байруудад 11:40-12:40 цагийн хооронд болох юм байна.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар болж буй энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг улс даяар дагаж мөрдсөн өдөр зохион байгуулагдаж буй аж.
Дашрамд сонирхуулахад, Монгол улсын Үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлснийг нийтэд зарлан тунхаглаж байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ