Валентины өдрийн тоглолтуудын үнэ 15 мянгаас 100 доллар
“Гэгээн Валентины өдөр” болох хоёрдугаар сарын 14-ний өдрийг тэмдэглэдэг хосуудад зориулан урлаг соёлынхон өөрсдийн уран бүтээлээ толилуулдаг уламжлал тогтжээ.
Энэ жилийн хайрын баяраар зохион байгуулагдах тоглолтууд болон тасалбарын үнэ ханшийг сонирхож үзэв. Дуучин Л.Байзда “Улаан сарнай” амьд хөгжмийн тоглолтоо 100 доллараар тоглож байгаа бол МУГЖ дуучин Б.Сарантуяагийн “Хайрын бэлэг” тоглолт "Marquee 27" клубт 20.00 цагт болно. Тасалбарын үнэ 60 мянган төгрөг байна.
Харин “Салхи” хамтлаг хоёрдугаар сарын 14,15-ны өдрүүдэд “Strings Live Music Club”-д тоглох ба 16 жилийн турш бүтээсэн хайрын тухай дуунуудаа 500 хосод зориулан дуулах нь. Уг тоглолтын тасалбарын үнэ 48 мянган төгрөг аж. Мөн УДЭТ-ын уран бүтээлчид Английн алдарт зохиолч Рей Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг толилуулна. Тасалбарын үнэ суудлаасаа хамааран 15-30 мянган төгрөгийн хооронд байгаа юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ