Фидель Кастрогийн зураг дээрх сонсголын аппаратыг арилгажээ

img

Кубын хувьсгалын лидер хэмээгддэг 87 настай Фидель Кастрогийн зургийг тус улсын засаг захиргааны зүгээс фотошопоор янзлуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Фидель Кастрогийн Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреатай хийсэн уулзалтын зургийг Ф.Кастрогийн том хүү Алекс Кастро авчээ. Харин “AP” агентлагийн албаны хүмүүс Кастрогийн зүүж байсан сонсголын аппаратыг зургаас арилгасныг анзаарч, уг зургийг илгээсэн фото зургийн “Estudios Revolucion” агентлагт мэдэгдсэн байна.

 Тус агентлагаас “Фидель Кастрогийн зургийг сүүлийн хэдэн жилийн турш түүний хүү нь авч байгаа бөгөөд өөрчлөлт хийх тохиолдол Алекс Кастрогоос зөвшөөрөл авдаг байсан. Харин энэ удаагийн зураг бидний мэдэх асуудал биш” гэсэн хариуг өгчээ.

Үүнээс өмнө Фидель Кастрог Аргентиний Ерөнхийлөгч Кристина Киршнертэй уулзаж байх үеийн зургаас мөн л сонсголын аппаратыг нь арилгасан тохиолдол гарч байжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen shuu:
yag unen, gadaadiinhan denduu tenegteh yumaa.
2014-02-13
в. ганзориг:
хар залуугаасаа дайн тулаан, тэмцэл хийж явсан хүн. хүний хүрэх ёстой насыг хүрчихээд л явж байна. өдий насны хүн сонсголын аппарат хэрэглээд амьд мэнд явж байвал болохгүй нь юу байхав. яах гэж нууж хаадаг байна? кастро мөнх настай гэж хэлэх гээд бгаа юмуу хаашааийн.
2014-02-12