М.Уламбадрах: Эрүүл өрсөлдөж, эвээр өөдөлнө

img

“Сочи-2014” өвлийн олимпийг шууд дамжуулах эрхийг манай улсаас ТВ5 телевиз онцгой эрхтэйгээр дангаараа авсан хэмээн мэдэгдэж, ганцхан тус сувгаар өвлийн олимп гарч байгаа. Ийнхүү олимп үзэх эрх сонголтгүй байгаа талаар  иргэд нэлээд гомдолтой байсан. Энэ талаар “NTV” телезвизийн захирал, Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал М.Уламбадрахаас зарим зүйлийг тодрууллаа.

 .

-“Сочи”-гийн олимпийг ТВ-үүд дамжуулсангүй гэх шүүмжлэл гарч байна. Бусад телевизүүд яагаад дамжуулсангүй вэ?

-Манай нэг ТВ өчигдөр онцгой эрхтэйгээр дамжуулж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа зарлалаа. Уг нь өвлийн олимпийн эрхийг Монголын телевизүүд нэгдсэн байдлаар авч, спортын төрлүүд давхардалгүйгээр олон сувгаар гаргах боломж байсан. Энэ нь үзэгчдэд хүртээмжтэй, ТВ-үүдэд ч ашигтай байсан. Харамсалтай нь үүнийг “Би л ганцаараа” гэдэг өчүүхэн бодолтой ТВ-ийн увайгүй үйлдэл хаасан. Одоо тэгээд бид дамжуулж байгаа нь их юм гэх маягтай зүйл ярьж байна. Үзэгч бүр илүү их зүйлийг, өргөн сонголттойгоор, мэргэжлийн сайн талбартай үзэх боломжийг өчүүхэн эрх ашгаараа хааснаа ойлгоогүй байна лээ.

 .

-Та жаахан тодруулж болох уу?

-Нийлж нэгдсэн байдлаар үнэ төлбөрөө ярьж эрхийг аваад, дотроо спортын төрлүүдээ чаддаг, мэддэгээрээ, сугалаагаар гэх мэтээр хуваан дамжуулахаар тохирсон байсан. Өнгөрсөн Лондонгийн олимпоор ингэж ажилласан туршлага бий. Нэг маань ярьсан шигээ байсангүй л гэсэн үг. Харин хохирсон ч, тохирсондоо байсан ТВ-үүдэд хувь хүнийхээ хувьд хүндэтгэлтэй хандаж байна.

 .

-Цаашид яах вэ?

-Олимп зэрэг спотын томоохон арга хэмжээнүүдийн шууд дамжуулалтын эрхийн үнэ бидний иймэрхүү зангуудаас болж өссөөр байгаа. Бодит бус, төлөх боломжгүй үнэ болж байгаа ,бас гадагшаа л зөөж буй мөнгө. Гэхдээ саяын болж өнгөрснийг харахад олонх маань алсын хараатай, ухаалаг шийдвэрийг гаргаж чадах юм байна гэсэн өөдрөг бодол бас төрсөн. Эрүүл өрсөлдөж, эвээр өөдлөнө дөө.

 :

Н.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

3326:
minii zurxii tald ene tv d ajildag. tv5-iinxand ajild ni amjilt xusie
2014-02-12
gahgah:
yag unen ene sarangerel avgaig hen ch songooguu.ih hural deer sonin unshihaas uur yum medehgui hooson tolgoit.
2014-02-12
hotiin zaluu:
teneg shulga *mii sarangerel ulsiinhaa erunhiilugchiig gargahgui baigaa um daa . . . ardchilsan erunhiilugch bolohoor ni gargamaargui sanagdsan um bailgui dee . . . unen ineedtei getel orosiin 1 r suvgaar manai tamirchid harch irehed elbegeeg nileen sain haruulj baina lee . . . iim uvaigui baij bolohgui ee tv 5 iin mangaruudaa
2014-02-12
ggggg:
tv 5 dagiimaa almas shulga sarangerel hoeriin hiij bgaa ajil tv 5 bitgii uzeerei mglchuudaa novshiin tv dan reklam tv iin baishin shataasai
2014-02-12
8989:
tv-5 iiig vzehgvi bgoooo tsaana chin rosiya bas cctv tasartsan damjuulj blee manaihaan
2014-02-12
мөнхөөд:
олимпийн шууд дамжуулалтаар 1 сая 200 мянган доллар нэхсэн гэсэн.урьд нь энэ ханш нэг дахин бага байлаа.нэгдэж ажиллаад үнийг буулгах,зардлаа хэмнэх талаар ярилцаж тохирсон ч тв5 хэлсэндээ хүрээгүй.ингэснээр цаашидаа ч уралдаан тэмцээнүүдийг бид үнэтэй авна гэсэн үг.буруу алхам л даа
2014-02-12
мөнхөө:
хэрэв телевизүүдийн холбоо гэж байсан юм бол тухайн цагт нь ажилаа зохицуулж байхгүй юугаа хийж унтаж байсан юм бэ нэгэнт өнгөрсөн хойно чадаж байгаагаа нулиман гонгинох хэрэггүйшдээ тв-5 ынханд баярлалаа
2014-02-12