Бейонсе “Le Figaro” сонинг шүүхэд дуудлаа

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эхнэртэйгээ тааруухан харьцаатай байгаа хэмээн сүүлийн үед шуугих болсон.

Тэгвэл Францын “Le Figaro” сонин шинэхэн дугаартаа алдарт дуучин Бейонсе, Ерөнхийлөгч Обама нарыг олон жилийн турш нууц амрагийн харилцаатай байсан” гэх мэдээлэл нийтэлжээ.  Мэдээллийн төгсгөлд  Обамаг “Францын Ерөнхийлөгчтэй адил азгүй амьтан. Хоёр азгүй амьтад АНУ-д сайхан байгаа байх даа. Рэппер Жэй Зигийн эхнэр Бейонсе Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр төрийн дууллыг дуулах үедээ ам барьсан ч  Обама уучилсан шүү дээ. Та бүхэн тангараг өргөх арга хэмжээний үеэр авахуулсан гэрэл зургуудыг сайтар ажиглавал Обама, Бейонсег өгөөшөө  харж буй чоно шиг л харж байна” гэжээ.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа дуучин Бейонсе хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Le Figaro” сонинг шүүхэд дуудаж, алдаатай мэдээ гаргасандаа уучлалт гуйхыг хүссэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ