Ажлын хэсэг байгуулах хүсэлт тавьжээ
Засгийн газар энэ сарын нэгнээс эхлэн ахмад настнуудын тэтгэврийг 15-28 хувиар нэмсэн хэмээн мэдэгдсэн ч бодит байдалд нийцэхгүй байгаа талаар иргэд, сонгогчдоос УИХ-ын гишүүдийн нэр дээр өргөдөл гомдол ирүүлжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Я.Содбаатар ахмадуудын тавьж буй асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг байгуулахыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос хүсч албан бичиг илгээсэн байна.
Дашрамд дурдахад, УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар холбогдох хуулийн төслүүд өргөн барьсан бөгөөд энэ талаар Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлээд байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ