Чоно алсан залуусын хэргийг прокурорт шилжүүлжээ
Цахим ертөнц эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед зарим хүн ан амьтны амь тасалсан гэрэл зургаа өөрийн цахим хуудаснаа байрлуулж, энэ зүйлээр бахархах байдлаар иргэдийг уриалан дагуулах зорилго агуулсан мэдээлэл тархах боллоо.
БОНХЯ 2014 онд ахуйн зориулалтаар нэг ч амьтан агнах тоо хэмжээ тогтоогоогүй байна. Иймээс тус яам Улсын мөрдөн байцаах газрын дэргэдэх Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай хамтран цахим ертөнцөөр цацагдаж буй амьтан алсан мэдээлэлд шалгалт хийж байна.
Одоогоор Улсын мөрдөн байцаах газраас цахим мэдээллийн хэрэгслээр тархсан дөрвөн зургийн дагуу шалгаж гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, торгуулийн арга хэмжээ авах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Харин нэгийг нь харьяаллын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газарт шилжүүлээд байгаа аж.
Одоогийн хийж буй шалгалтаар хууль бус агнуур гэдэг нь нотлогдсон тохиолдолд хариуцлага хүлээх юм байна. Тухайлбал: Саарал чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд 1.200.000-1.020.000 төгрөгөөр, Хүрэн баавгайг хууль бусаар агнасан тохиолдолд 15.000.000-13.000.000 төгрөг, Зэрлэг гахайг хууль бусаар агнасан тохиолдолд 1.400.000-1.600000 төгрөгийн торгуультай. Мөн Цагаан зээрийг хууль бусаар агнасан тохиолдолд 1.100.000-1.000.000 төгрөгөөр, 1 толгой тарвага агнасан тохиолдолд 360.000-400.000 төгрөгийн тус тус нөхөн төлбөр төлж, зөрчил гаргасан үйлдлээс шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлүүлэхээр заажээ. Цаашилбал амьтанд учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх болно гэдгийг мэдэгдлээ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ