Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт эхлэв

Дээд хэмжээний уулзалтад Өмнөдийн талаас Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх И Сан Жү тэргүүлж байгаа бол Хойд Солонгосын талаас Хөдөлмөрийн намын дарга Вон Тон Ен оролцож байна.
Тус уулзалтын эхэнд 1950-1953 онд болсон Солонгосын дайны үеэр хоёр хуваагдсан гэр бүлийнхний уулзалтыг тогтмол болгох талаар санал солилцож, үр дүнд хүрсэн байна. Салан тусгаарлагдсан гэр бүлийнхний уулзалтыг хоёрдугаар сарын 20-25-нд зохион байгуулахаар болсон тухай Өмнөдийн талаас албан ёсоор мэдээллээ. Салан тусгаарлагдсан гэр бүлийн уулзалт 2000-2010 он хүртэл 18 удаа зохион байгуулсаны дүнд 3829 гэр бүл уулзаж, 557 гэр бүл видеогоор холбоо барьжээ.
Ажиглагчдын үзэж буйгаар, Хойд Солонгос дээд хэмжээний уулзалтын хариуд АНУ-Өмнөд Солонгосын цэргийн нэгдсэн сургуулилтыг цуцлах магадлалтай” гэжээ. Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ