Берлусконийг шүүх хурал эхэллээ
Италийн Неаполь хотод Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийг шүүх хурал эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Өдгөө 77 настай улстөрчийг 2007 онд Романо Продийг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын нэр хүндийг унагаахын тулд сенатчдад авлига өгсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнээс гадна тэр үеийн сенатч асан Сержо Де Грегориог авлига авсан гэж буруутгажээ. 2007 оны сүүлээр болсон эвслийн Засгийн газрын санал хураалтад Проди олонхийн дэмжлэг авч чадаагүйгээс засаг захиргаа хямралд хүрсэн.
Тиймээс 2008 оны хавар парламентын ээлжит бус сонгууль зарлаж, сонгуульд Сильвио Берлускони ялалт байгуулан Ерөнхий сайд болсон аж. Шүүх хурлын гэрчээр 2007 онд эрх барьж байсан намаас сонгогдсон сенатчид оролцож байна. Сильвио Берлусконид шүүхээс 1-2 жилийн хорих ял ногдуулах магадлалтай гэжээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн олон нийтийн газар ажиллаж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ