Б.Наранжаргал: Менежмент хийдэггүйгээс хөрөнгө оруулагчдыг үргээдэг
“Барилга-Хөрөнгө оруулалт 2014” семинар өнөөдөр ГХЯ-нд боллоо. Энэ үеэр Монголын барилгын салбарт хөрөнгө оруулах бодит боломжууд, гадны хөрөнгө оруулагчдын зүгээс тавьж буй шаардлага болон шийдвэр гаргалтанд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар барилгын компаниудад танилцуулсан юм. Семинарт барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 100 орчим компанийн төлөөлөл оролцлоо. Эдгээр компаниудын хөрөнгө оруулалтын төслүүдийг шалгаруулж байгаа аж. Шалгаруулалтад тэнцсэн компанийн удирдлагуудыг ирэх сард Лондонд болох “Монголын Хөрөнгө оруулалтын чуулган-2014”-т оролцуулж, хөрөнгө босгоход тус семинарын зохион байгуулагч “Юу Эм Си Альфа” ХХК-ийн зүгээс туслалцаа үзүүлэх юм байна.
өыб
“Барилга-Хөрөнгө оруулалт 2014” семинарын үеэр “Юу Эм Си Альфа” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Наранжаргалтай ярилцлаа.
Ы
-Үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулахад тулгамдаж буй бэрхшээл юу байна вэ?
-Монголын барилгын төсөл хэрэгжүүлж буй компаниуд менежментээ яаж удирдаж байгаа, тэндээс авах өгөөж боломж болон гарч болзошгүй эрсдлээ ямар түвшинд ойлгож байгаа гэдгийг ярилцаж, энэ талаарх чиглэлийг хөрөнгө оруулалтын талаас нь өгсөн. Үүний тулд эхлээд өгөөжийн талаар ярих хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлж буй манай компаниудын нийтлэг алдаа нь хэрэгжүүлэх гэж буй төслөөсөө олох ашгаа яриад байдаг. Гэтэл гадны хөрөнгө оруулагч болохоор тухайн ашгийг ямар хугацаанд олох гэж байгааг сонирхдог. Үүнийг тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, инфляци, ДНБ гэх мэт маш олон үзүүлэлтүүдтэй харьцуулж байж өгөөж гэдэг ойлголтыг гаргаж авдаг.
Ы
-Тэгэхээр өгөөжөөс хамаараад хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийддэг гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Жишээ нь, тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх байлаа гэхэд барилгын төсөл хэрэгжүүлэгчээс хамгийн эхэлж өгөөжийг асуудаг. Гэтэл өөдөөс нь манайхан 300 сая ам.доллар олох гэж байгаа гэж хариулдаг. Уг нь бол хөрөнгө оруулагчийн сонсохыг хүссэн зүйл нь манай төсөл бол жилдээ 15 хувийн ашиг олох төсөл гэдэг үг. Өөрөөр хэлбэл, өгөөжийн хэмжээ хэрвээ тухайн үеийн инфляцийн хэмжээнээс давж чадахгүй бол энэ нь хөрөнгө оруулагчийн сонирхлыг татахгүй. Хөрөнгө оруулагч эрсдэлтэй зүйлд мөнгө өгч байсны оронд арилжааны банкуудад хадгалуулсан нь илүү эрсдэлгүй юм. Тиймээс өгөөж гэдэг зүйл маш чухал.
Ы
Хоёрдугаарт, өндөр хөрөнгө оруулалт хүсээд байгаа өгөөжийн ард ямар эрсдэл байна вэ? Үүнд хөрөнгө оруулалтын менежерүүд хянадаг. Төслийг тодорхой хууль эрх зүйн орчин болон санхүүгийн хувьд хянаад, эрсдлүүдийг нь илрүүлж гаргаж ирдэг. Энэ эрсдэлүүдийг хэрхэн удирдах, бүр удирдаж чадахгүй эрсдэл байгаа бол даатгалын компаниуд руу шилжүүлэх зэргээр шийддэг олон улсын туршлага бий. Харин манай Монголын нөхцөлд барилгын компаниуд төсөл дээрээ даатгалын үйлчилгээ авдаг практик байхгүй байна. Хөрөнгө оруулагчийн тавьж буй шаардлагын дагуу л хийж байгаа болохоос яг бизнестээ санаа зовоод, эрсдлээ бууруулах үүднээс хийж байгаа зүйл алга. Гуравдугаарт, энэ төслийн эрсдлийг удирдлаа гэхэд зах зээлд хэрэгжих боломжтой юу гэдэг асуудал чухал байдаг. Үүнийг хөрөнгө оруулагчдын сонсохыг хүсч буй хэлээр ойлгомжтой тайлбарлаж өгөх шаардлага тулгардаг. Тиймээс мэргэжлийн байгууллага төслөөс авах өгөөжийг хөрөнгө оруулагчдад тайлбарлаж өгдөг. Үүний тулд санхүүгийн мөнгөн урсгалын таамаглалууд төслийн хугацаанд төлөвлөлтүүдтэй хамт уялдаж орж ирдэг санхүүгийн хэрэгсэл байгаа.
Ы
Манайхан ямар нэг тохиолдлоор гаднаас хөрөнгө оруулалт татлаа гэхэд түүн дээрээ менежмент хийлгүй орхидог. Үүний улмаас тухайн хөрөнгө оруулагчийн мөнгө маш том эрсдэлд ордог. Өмнө нь ийм тохиолдлууд маш их гарсан тул “Монголд хэзээ ч дахиж хөрөнгө оруулалт хийхгүй” гэдэг үгийг маш олон хөрөнгө оруулагчаас сонсож байсан. Уг нь бол эхний төслөөрөө хөрөнгө оруулагчаа сэтгэл ханамжтай гаргаж чадвал дараагийн хөрөнгө оруулалтыг хийхэд тэд бэлэн байдаг. Гэтэл менежмент хийгээгүйн улмаас хөрөнгө оруулагчийн итгэлийг алдаад, дахин Монголын аль ч салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг нь хаачихдаг. Тиймээс оруулж ирсэн мөнгөнийхөө амлалтад болон өөрийн хүсээд буй үр дүнд хүрэхийн тулд менежмент маш чухал ач холбогдолтой. Би өнөөдөр семинарын үеэр менежмент гэдэг зүйлийг хэрхэн хийх вэ гэдэг талаар ярьсан.
ЫБЙ
-Ойрын хугацаанд барилгын салбарт оруулах хөрөнгө оруулалт өсөх боломж хэр байгаа юм бол?
-БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга барилгын салбарт гадны хөрөнгө оруулалтын хэмжээ 10 хувийг эзэлж байна гэж хэлсэн. Хэдийгээр төрөөс дэмжлэг үзүүлж байгаа ч барилгын салбарын энэ их өсөлттэй үед төр дангаараа цаашдаа дэмжээд явах боломжгүй. Учир нь өнөөдөр барилгаас гадна нисэх онгоцны буудал, хурдны зам, төмөр зам, уул уурхай гэх мэтчилэнгээр хуваасаар олон улсын зах дээр босгосон бондоо хэдэн хэсэг болгон зарцуулж байгаа. Дангаар нэг салбарыг онцолж дэмжээд байх боломжгүй. Тиймээс томоохон төслүүдэд хувийн байгууллагууд оролцож, гаднаас хөрөнгө оруулалт босгох шаардлага тулгарч байна. Салбарын өөрийн хэрэгцээ л гэхэд ойролцоогоор гадны хөрөнгө оруулалтыг 30 орчим хувьд хүргэх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, гадны сул хэвтэж байгаа мөнгийг хэрэгцээтэй газар нь зарцуулаад, баялгаа бүтээн зах зээлээ хөгжүүлэх чухал хэрэгтэй байна.
ыя
-Барилгын компаниуд төслийн менежментээ хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг үү?
-Мэргэших гээд байх шаардлагагүй. Барилгын компаниуд өөрсөөд мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежмент хийдэг болтлоо дор хаяж 5 жил шаардлагатай. Тиймээс мэргэжлийн байгууллагуудад хандах хэрэгтэй.
ычй
-Энэ салбарын хууль эрхзүйн орчин хэр байна гэж боддог вэ?
-Хууль эрхзүйн орчны хувьд барилгын салбарт өөрчлөлт хийх шаардлага маш их байгаа. Салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга ч гэсэн хуулийн төсөл дээр сууж байгаа гэж хэллээ. Энэ бол үнэхээр цаг үеэ олсон шаардлагатай зүйл гэж үзэж байна. Улс энэ салбарыг хөгжүүлье гэж хүсч байгаа бол хууль эрхзүйн орчноо өөрчлөх хэрэгтэй. Яг өнөөдрийн байдлаар таатай хууль эрхзүйн орчинд үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.
бй
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ