Бизнесийн хөдөлгөгч хүч мөнгө үү, мэдлэг үү?
Бизнесийн санааг ажил хэрэг болгоход хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай. Гэсэн хэдийн ч ямар нэгэн бизнес салбарынхаа мэдлэг, мэдээлэлгүй урагш ахидаггүй нь бичигдээгүй хууль. Бизнес том жижгээс үл хамааран хөрөнгө мөнгөнд гэхээсээ илүүтэй мэдлэг, мэдээлэлд суурилсан бол мөнгөнд суурилсан уу, мэдлэгт суурилсан уу гэдэг нь чухал. Үнэ цэнэтэй мэдээлэл бизнес эрхлэгчдийг амжилт өөд хөтөлдөг.
5
Тэгвэл бизнес эрхлэгчдэд үнэ цэнэтэй мэдээллийг хүргэж зөвлөгч, чиглүүлэгч байхаар Бизнес радио 98.9 үйл ажиллагаагаа эхэлж, албан ёсны нээлтээ хийлээ. Монголын радиогийн түүхэнд анхны Бизнес тодотголтой радио юм.
5
Урсан хөвөрч буй мэдээллүүдийг Бизнес радио 98.9 тайлбар, дүгнэлттэйгээр хүргэж, бизнес эрхлэгч хэн бүхэн мэдээллийг ашиглан хэрхэн зөв шийдэлд хүрэх гарцыг эрэлхийлэх юм. Бодит мэдээллээс бизнесийн зөв шийдвэр гардаг. Харин бизнес эрхлэгчид шийдвэрийг хэрхэн гаргаж байгаагаас хамаарч ирээдүйн амжилт тодорхойлогдож байдаг. Иймд мэдээллийн үнэ цэнийг алдагдуулалгүй, тайлбарт дүгнэлттэйгээр бизнес эрхлэгч болон сонирхогч хэн бүхэнд хүргэхээр ажиллаж эхэллээ.
6
Бизнес радио 98.9 радиогийн мэргэжлийн хамт олон Монголын нэр нөлөө бүхий, эдийн засгийн салбарт байр сууриа хэдийнэ олсон Д.Жаргалсайхан, Ч.Хашчулуун, Ө.Ганзориг зэрэг эдийн засагч, бизнесийн төлөөллүүдтэй хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийн ЗӨВЛӨГЧ, ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ, ЧИГЛҮҮЛЭГЧ байхаар ажиллаж байна.
6
Бизнесийн орчинд ажиллаж, амьдарч байгаа хэнийг ч идэвхижүүлж, тэдэнд хийж бүтээх урам зоригийг өгч монголын бизнесменежментийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар Бизнес радио 98.9 өчигдрөөс эхлэн таны сонорт хүрч эхэллээ. Мэдлэгт суурилсан мэдээлэл үнэ цэнэтэй. Мэдээлэлтэй хүн үргэлж нэг алхмын өмнө алхдаг.
6
ТАНЫ БИЗНЕСИЙН РАДИО 98.9
СЭТГЭГДЭЛ БИЧИХ