Улаанбаатарт 17 хэм хүйтэн

img

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр  үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд  5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр,  Тэс, Ерөө голын сав газраар 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, зүүн зүгийн нутгаар 10-15 хэм, бусад  нутгаар 13-18 градус хүйтэнбайна.

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна Өглөө 05 цагт Улаанбаатарт 26 хэм хүйтэн, Яармаг-Сонгины орчмоор 34 градус байлаа, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ