Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 34 эмч, ажилтныг хууль бусаар ажлаас нь халсан тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30 цагт Монголын залуучуудын холбооноос бүтээн байгуулалтад оролцож байгаа залуусын спортын өдөрлөг болох талаар мэдээлэл хийнэ.

.

МАХН-ын байранд

12.00 цагт МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа. Хуралд намын удирдлагууд оролцох ба намын дарга Н.Энхбаяртай холбоотой болон бусад мэдээллийг өгнө.

.

Хангарьд ордонд

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар 02 сарын 10-ны өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нараас сургууль, цэцэрлэгийн талаар тавьсан асуудлыг хэлэлцэнэ. Мөн золбин нохой, муурны устгалын асуудлыг шийдвэрлэх, 2013 оны зам тээврийн осол, гэмтэл болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх танилцуулга зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

.

ХУД-ын Соёлын ордонд

15:00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өвчлөл, эндэгдлийг бууруулахад хамтын оролцоог хангах зорилгоор "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.

.

MN мэдээллийн төвд

11.00 цагт Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Эрүүл мэндийн боловсролд эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, “Mongolian economy” ТВ студи хамтран “Цэнхэр сувдаа хайрлая” нэг сарын кампанит ажил зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Шинэ цагийн удирдлагын академи”-ийн санаачилгаар ХАХНХЯ, БСШУЯ, БХИС, ХСИС, МУИС, Монголын удирдагчдын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Монголоо монголоор нь удирдахуй” шилдэг илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлдөх уулзалтын талаарх мэдээллийг сонирхоорой.

12.30 цагт Улаанбаатарын их сургуулийн багш, ажилчид “Улаанбаатарын их сургууль орших уу, эс орших уу” хэмээн хэвлэлийнхэнд хандлаа.

:

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ