Египетэд дахин мөргөлдөөн гарлаа

img

Өчигдөр Египетийн нийслэл Каир хотод 2000 гаруй иргэн цагдаа нартай мөргөлдөж, 50 гаруй иргэн баригдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Энэхүү мөргөлдөөн гарсан шалтгаан нь “Эсэргүүцлийн жагсаалыг олон нийтийн газар хийх”-ийг хориглосон хууль батлагдсаны дараагаас Засгийн газрын цэргүүдийн болчимгүй үйлдэл хэрээс хэтэрч, амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн жагссан байна.

Жагсаалд оролцож буй иргэд хотын төвд байрлаж буй дэлгүүрүүдийг тонож, машин шатаасны улмаас хоёр иргэн амиа алджээ. Өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн Сөрөг хүчин, Засгийн газрын удирдлагуудын хооронд болж буй энхийн хэлэлцээр тус мөргөлдөөний улмаас гацахад хүрлээ. Машин дэлбэрсэний улмаас амиа алдсан хоёр иргэнийг Сөрөг хүчин, Засгийн газрыхан санаатайгаар дэлбэлсэн гэж үзэж, хурлыг орхин гарцгаажээ.

Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар, эсэргүүцлийн жагсаалын үеэр 10 хүн амиа алдаж, 200 гаруй иргэн гэмтэж, 80 гаруй иргэнийг жагсаал зохион байгуулласан гэх үндэслэлээр баривчилсан гэв.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jargal:
amid sug.uhdel.tam.
2014-02-13
irgen:
laliin shahsintai ulsuuuuuud butehgui humuus bdag ni ene dainuudaar notlogdood bgaam daaa
2014-02-13
cccccc:
ccccccccccc
2014-02-13