Х.Чилаажав ажлаасаа чөлөөлөгджээ
Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажав өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сарын 16-ны өдөр ССАЖ-ийн сайдад ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, түүнийг хүсэлтийн дагуу нэгдүгээр сарын 29-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Одоогоор Үндэсний төв номын сангийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгч А.Нансалмаа хийж байгаа аж. ССАЖЯ-наас Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол болон 2013 оны Төрийн үйлчилгээний албан тушаалтны сонгон шалгаруулах журмын дагуу ойрын хугацаанд номын сангийн захирлыг томилох юм байна. Энэхүү сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу 21 хоногийн өмнө олон нийтэд зарлах аж.
Өмнө нь Х.Чилаажавыг 2010 оны гуравдугаар сард тухайн үеийн БСШУ-ны сайдын тушаалаар Үндэсний номын сангийн захирлаар томилж байсан юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ