Алжирт гурав хоногийн гашуудал зарлажээ
Алжирын цэргийн тээвэрлэлтийн онгоц унаж осолдсоноос 77 хүн амиа алдсан эмгэнэлт явдалл болсон билээ. Үүний улмаас тус улсын Ерөнхийлөгч Абделазиз Бутефлика орон даяар гурав хоногийн гашуудал зарлажээ.
Амиа алдагсад цэргийн албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн байсан хэмээн “ВВС” агентлаг мэдээлжээ. Алжирын армийн Геркулес “С-130” нэртэй онгоц цаг агаарын тааламжгүй байдлын улмаас Эумэль Буахи мужид осолдсон юм. Цэргийн онгоцонд 99 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүн байсан гэх мэдээлэл байна. Геркулес “С-130” онгоц Сахарын цөлийн Таманрассет хотоос хөөрч, өмнө зүгт 1500 км зайтай орших Константина хотод тусламж хүргэхээр явж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ