Катя Золын загварууд олны анхаарлыг татжээ
Олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “Мercedes Benz New York fashion week” загварын долоо хоног АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа билээ. Энэхүү шоунд Монголын дизайнер Катя Зол өөрийн загваруудаа танилцууллаа.
.
Түүний урласан загварыг монгол загвар өмсөгч, топ моделиуд өмсөж, танилцуулсан юм. Тэрбээр загваруудаа ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагын хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр урлаж нарийн ур хийцтэй гоёл чимэг зүүлттэй хийжээ. Катя Золын загварын шоуг 2500 гаруй хүн хүсэлт ирүүлсэн ч суудлын тоо ойролцоогоор 1300 байсан учраас бараг тал хувь нь үзэж амжаагүй аж.
.
Энэ тухай манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүк хуудаснаа “Бахархмаар юм. Нью-Йоркын загварын шоунд Катя Золын загварууд олны анхаарлыг татжээ. Ийм авъяас, бүтээл, үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Монгол брэндинг гэдэг чинь жинхэнээсээ энэ шүү дээ” гэж бичсэн байна.
.
Загварын шоуны үеийн бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ