Нэгдүгээр эмнэлэгт гал гарсныг унтраажээ
Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн 6, зөрчлийн 2, аврах ажиллагааны 1 дуудлага иржээ. Эдгээр дуудлагаар аврах анги, харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн I хороо, Улсын клиникийн төв Нэгдүгээр эмнэлгийн гуравдугаар давхарт гал гараад байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг очиход өрөөнд сандал, ширээ шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.
Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Алтан-Өлгийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага ирж, Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад эзэнгүй 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ