Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн ТЭЗҮ-ийг боловсруулна
Нийслэлийн Боловсролын газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ажиллах санамж бичгийг үзэгллээ. Уг хоёр байгууллага байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих хүрээнд хамтран ажиллах юм байна. Энэхүү санамж бичигт хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд цэцэрлэг байгуулах санаачилга өрнүүлэх, дэмжих замаар цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгажээ. Энэ хүрээндээ аж ахуйн нэгж, байгууллагуудад цэцэрлэг байгуулахад нь туслах зорилгоор техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, зөвлөгөө өгөх, сургалтын хөтөлбөр боловсруулахад нь туслах юм байна.
аааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ