Венесуэлчүүд Засгийн газраа эсэргүүцлээ
Венесуэлийн нийслэл Каракас хотод Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр суманд оногдож, хоёр хүн амиа алджээ. Венесуэлийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Николас Мадурог инфляци, гэмт хэргийг хяналтандаа авч, бараа бүтээгдэхүүний хомсдлыг арилгаж чадаагүйд буруутган эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Харин Венесуэлийн Засгийн газраас сөрөг хүчнийхнийг экс Ерөнхийлөгч Уго Чавесын эсрэг төрийн эргэлт хийхээр оролдож байна хэмээн буруутгасан байна. Жагсаалд оролцож буй иргэд амиа алдсан хоёр залууг Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэмжигчид буудсан гэжээ. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 23 хүн бэртэж, 80 гаруй хүн баригджээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд цагдаагийханд баригдсан иргэд болон жагсаалын үеэр галт зэвсэг хэрэглэсэн, өөр мужуудаас хүмүүсийг нийслэл рүү зөөсөн гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ