Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д Монгол улсын 25 мянга гаруй иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаа. Тэдгээрийн төлөөлөл болох иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан олон нийтийн байгууллагынхтай ГХ-ны сайд Л.Болд айлчлалынхаа эхний өдөр уулзалт хэлэлцүүлэг хийжээ. Уулзалтад Солонгос дахь Монгол иргэдийн нийгэмлэг, эмэгтэйчүүдийн холбоо, залуучууд, оюутны зэрэг байгууллагууд оролцсоноос гадна БНСУ–д мөн үеэр ажиллаж байгаа УИХ–ын гишүүн Г.Батхүү, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХХК–ын захирал Я.Батсуурь нар байлцсан байна. Уулзалтын үеэр шинэчлэлийн Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдэд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ