Ханхүү Харриг заналхийлсэн этгээд ял сонслоо

img

Их Британы ханхүү Харригийн амь насанд заналхийлсэн Иран улсын иргэн Ашраф Ислам гэгчид шүүхээс 3.5 жил хорих ял ногдуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Шүүхээс Ашраф Исламийг “Хааны угсаа залгамжлагч ханхүүг сүрдүүлж, хатан хааны гэр бүлийг гутаан доромжилж, амь насанд халдахаар завдсан” гэж буруутгасан байна.

Ашраф Ислам ханхүүгийн аминд халдах төлөвлөгөөтэй байснаа хүлээж, өнгөрсөн 10-ны өдөр нийслэл Лондон хотын 315 цагдаагийн хэлтэст ирж хэргээ хүлээсэн байна. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр “Харри Афгинистанд алба хааж, улсын мөнгийг үрэх нь надад таалагдаагүй. Яг үнэндээ, тэр бусдын нүдэнд хүчирхэг харагдахыг хүсч буй тэнэг хүү. Их Британи улсад хатан хаан ямар ч хэрэггүй. Их Британи бол ардчилсан парламент засаглалтай улс” гэжээ. Мөн өнгөрсөн онд Харрид загатнуулдаг бодис шуудангаар илгээж байснаа хүлээсэн байна.

Ханхүү Харри шүүх хурлын дараа хэвлэлийнхэнд “Яагаад Иран улсын иргэн миний амь насанд халдахыг завдав. Бас яагаад Афгинстанд алба хаалаа гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gang:
taniltsahiig hvswel call me bi eregtei shv 88932900
2014-02-13