Ш.Түвдэндорж: Цагдаагийн байгууллагын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2013 оны жилийн ажлын үзүүлэлтээрээ бусад Байнгын хороодоо тэргүүлжээ. Хууль зүйн байнгын хороо 2013 оны хавар, намрын ээлжит чуулганы хугацаанд 39 удаа хуралдаж, 176 хуулийн төсөл, УИХ-ын 15 тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байна. Тус байнгын хорооны тогтоолоор 12 ажлын хэсэг байгуулагдан 84 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажиллажээ. Хууль зүйн байнгын хороо 2014 оны хаврын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлэгдээд байгаа Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Галт зэвсгийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөн ажлын хэсгийг байгуулжээ. Засгийн газраас өргөн мэдүүлэхээр боловсруулагдаж байгаа Гэмт хэргийн тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Зөрчлийн тухай, Хуулийн тухай хуулийн төслүүд мөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон байна.
6
Тус байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг ЦЕГ, УМБГ, ЭЦГ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Нийслэлийн цагдаагийн газар, Дотоодын цэрэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийнхэнтэй уулзаж, хуулийн нэр томьёо, хуулийн хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол гарсныг нэг мөр болгох талаар дурдсан юм байна. Түүнчлэн зарим албан хаагчдын нийгмийн хангамжийг хэвээр үлдээх тухай тусгасан аж. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд хуулийн нэр томьёотой холбоотой ойлголцлын зөрүүг нэг мөр болгох, цагдаагийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын нийгмийн баталгааг дордуулахгүй байх, бүтэц зохион байгуулалтын явцад гэмт хэрэгтэй тэмцэх ажилд завсар гаргахгүй байх зэрэг үүргийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
7
Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
7
-Шинээр батлагдсан Цагдаагийн албан тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Ажил нь өдөр, цаг, минутаар хэмжигдэж байдаг цагдаагийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд бүтэц, зохион байгуулалтыг хуулийн дагуу явуулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтээ Засгийн газар, холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ