Цуурхагчдад хариуцлага тооцно
Засгийн газрын тэргүүн “Ерөнхий сайд-30 минут” уулзалтынхаа эхэнд цуурхал тараагчдад хариуцлага тооцох цаг болсон гэдгийг онцоллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Иргэдэд анхааруулж хэлэхэд худлаа цуурхал зохион байгуулалттайгаар өдөр бүр явах юм. Хоёр, гурав хоногийн дараа тэр нь худлаа болж таарах юм. Тийм учраас элдэв янзын цуурхалд итгэлгүйгээр урдах ажлаа хийцгээе. Элдэв цуурхлын араас хөөцөлдөж суумааргүй байна. Тиймээс маргаашийн Засгийн газрын хуралдаанаар цуурхал тараадаг хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Хүмүүсийн цаг барж, захиалгаар твиттерт юм бичиж хүмүүст хариуцлага тооцдог цаг болсон” гэсэн юм. Тэрбээр даваа гаригт “Бүтээн байгуулалтын цаг”, лхагва гаригт “11:11” төв дээр сайд нар ээлжлэн сууж, иргэдийн асуултад хариулж, пүрэв гаригт “Ерөнхий сайд-30 минут” уулзалт гээд мэдээллээ ил тод, нээлттэй өгч байгаагаа онцолсон юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ