Үхэр, хонины мах бага зэрэг буурчээ

img

Улаанбаатар хотын зарим томоохон худалдааны төвүүдэд энэ сарын 5-12-ны байдлаар махны үнэ 2-9 орчим хувиар буурсан талаар Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.  Тухайлбал, үхрийн ястай мах “Меркури”, “Таван-Эрдэнэ” худалдааны төвд өмнөх 7 хоногоосоо 300-500 төгрөгөөр хямдарч, 8500-9500 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Харин цул мах нь зөвхөн “Таван-Эрдэнэ” худалдааны төвд 1000 төгрөгөөр буурч, кг нь 10 мянган төгрөг болжээ.

 Тэгвэл хонины ястай мах “Баянзүрх”, “Барс” захад дунджаар 2 орчим хувь буюу 200 төгрөгөөр өмнөхөөсөө үнэ нь хямдарч өнөөдрийн байдлаар кг нь 6300-6800 төгрөгийн үнэтэй байгаа аж. Хонины цул махны хувьд “Баянзүрх” худалдааны төвд 200 төгрөгөөр хямдарч кг нь 7300 төгрөгөөр худалдаалагдаж байна. Адуу болон ямааны махны хувьд өмнөх 7 хоногоосоо өөрчлөлт орсонгүй.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hutsoooooo:
huts tehuuuu baynzurheeeees ochigdorrrr uhriiiin tsuliiig 10500r avsann bitgiiii hudlaaaa showdaaaad bai
2014-02-14
үсх-оо:
наад мэдээнийхээ доторхыг уншаач. бөмбөгөр дээр буурсан гэж алга байгаа биздээ.
2014-02-14
bumaa:
bichij baigaa umniihaa garchigiig haraach dee
2014-02-14
өөнтөгч:
мах яаж буурдаг байна аа.
2014-02-13
unshigch:
mahnii une buursan gesen medeelel ogt hudlaa baina. uchigdur oroi (ii.12) bi бөмбөгөр zah deerees guyani tsul mahiig 11500 tugruguur avsan
2014-02-13