ТОП-20 индекс 96.97 нэгжээр буурчээ

img

Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 25 ХК-ийн 59805 ширхэг хувьцаа арилжээ. Энэ өдөр нийтдээ 80 хэлцэл хийгдэж, 21 сая 612 мянга 374 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийсэн байна.

ТОП-20 индекс 16802.30 нэгж болж өмнөх өдрөөсөө 96.97 нэгжээр буюу 0.57 хувиар буурчээ. Пүрэв гарагийн арилжаагаар “Сүү”ХК 14.56 хувь, “Говь”ХК 5.27 хувь, “Гермес центр”ХК 4.62 хувиар тус тус өсчээ. Харин “Баянгол зочид буудал”ХК 12.3 хувь, “Тээвэр Дархан”ХК 12 хувь, “Шарын гол”ХК 5.82 хувиар буурсан байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ