Улаанбаатарт 18 хэм хүйтэн
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 28 хэм, Яармаг-Сонгины орчмоор 35 градус хүйтэн байлаа. Харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ