Манай цаначин 70 дугаар байрт орлоо
Өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцож буй манай цаначин Ч. Отгонцэцэг өчигдөр эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдлаа. Тэрээр 39 орны 76 тамирчин оролцсон уг төрөлд Ч.Отгонцэцэг 38:43.1 минутад барианд орж, 76 тамирчнаас 70 дугаарт жагслаа. Алтан медалийг Ванкуверийн олимпийн аварга, Польшийн Юстина Ковальчик хүртэж, Шведийн Шарлотт Калла, олимпийн аварга Норвегийн Тереза Йохауг нар мөнгө, хүрлийн эзэд болов.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ