Барак Обамаг шүүхэд өгчээ

img

АНУ-ын сенатч Рэнд Пол тус улсын Ерөнхийлөгч Барак Обамаг шүүхэд өгсөн тухай Вашингтонд болсон хэвлэлийн хурлаар мэдээллээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Обамагийн санаачлагаар өнгөрсөн 2011 оноос эхлэн ажил болон гэрийн телефон утасны яриаг чагнасан нь хууль бус үйлдэл” гэж буруутгасан байна. Мөн Вашингтон хотын дээд шүүхэд өгсөн өргөдөлдөө “Америк улс 2006 оноос үүрэн телефоны компаниудаас хувийн мэдээлэл цуглуулж ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь  АНУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлийг зөрчиж, олон мянган иргэний хувийн нууцад халдаж, эрхийг нь ноцтойгоор зөрчсөн” хэмээн ийнхүү шүүхэд дуудсан гэв.

Сенатч, Барак Обамагаас гадна Үндэсний тагнуулын газрын тэргүүн Жеймс Клэппер, Холбооны тагнуулын товчооны захирал Жеймс Коми, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн захирал Кейт Александр нарыг бас шүүхэд дуудаж буйгаа мэдэгджээ. Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны дарга Эд Донован, “Ерөнхийлөгч шүүхэд дуудагдсан тухайгаа мэдээгүй байгаа. Яг одоо Ерөнхийлөгч, Францын төрийн тэргүүн нар томоохон хэлэлцээр хийхээр хуралдаж байгаа”  гэжээ.

Рэнд Пол хурал өндөрлөсний дараа “Twitter” хуудаснаа “Энэ хэргийг АНУ-ын дээд шүүхээр авч хэлэлцээд, америкийн ард түмэн ялна гэдэгт итгэж байна” хэмээн жиргэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ёооо ёо, зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүсийг шүүхээс дуулаа гэж бодлоошдээ. ямар хаа хамаагүй газар зар тавьдиймбэ
2014-02-14
qwdqwfq:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-14