Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөлийн хуралдааны дүнгийн талаар хэвлэлийн бага хуралтай.
5
Туушин зочид буудлын “Сүлд” танхимд
13:00-15:00 цагт "BEST WESTERN PREMIER" Tuushin Hotel Grand Opening Ceremony хэвлэлийн бага хурал болно.
.
НҮБ-ын хурлын танхимд
10:00 цагт "Соёл Монгол Улсын хөгжлийн нэг хүчин зүйл болох нь" сэдэвт хөгжлийн хэлэлцүүлэг болно. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурийн төлөөлөгч хатагтай Сезан Синаноглу, НҮБ-ын Соёл, Боловсрол, Шинжлэх Ухааны байгууллагын төлөөлөгч, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл зэрэг албаны хүмүүс оролцоно.
.
Чингис Зочид буудлын хурлын зааланд
10:00 цагт Маргааш Монголын үйлдвэржилт хөгжлийн төв, Голомт банк хамтран Аж ахуй нэгжүүдийн уулзалт зөвлөгөөн хийх гэж байна.
.
РЦНК-д
12:00 цагт "Цагаан уул" хайрын шүлгийн яруу найргийн наадам зохион байгуулагдана.
.
Нийслэлийн иргэний танхимд
10:00 цагт Улаанбаатар уран баримал уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Соёлын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, гэрлэн чимэглэлийг ашиглагч байгуулагууд оролцоно.
.
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт Баян монгол чуулгын Л.Оюунчимэгийн "Цэцэгт нугын эрвээхэй" цомгийн нээлт болох талаар хэвлэлийн бага хурал зарлав.
12:30 цагт "Арвин шар зам" хоршооноос тээвэрчид өлсгөлөнгөө зогсоосон талаар мэдээлэл хийнэ.
_
MN мэдээллийн төвд
11.00 цагт Монголын эстрадын урлагийн анхны дуучдын нэг, Соёлын тэргүүний ажилтан, “Баян Монгол” чуулгын дуучин Л.Оюунчимэг агсны “Цэцэгт нугын эрвээхэй” цомгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.
11.30 цагт Архангай аймгийн ЕБС-ийн багш, ажилчид хууль бусаар ажлаас халагдах болон дарамт шахалтад өртөх болсон талаараа мэдээлэл хийнэ.
_
Бусад
09:00 цагт 2013-2014 оны хичээлийн жилд "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт"-ээс зохион байгуулах Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан үндсэн сургалт, Улаанбаатар их сургууль, 24-р сургууль, Шинэ Эрэн дунд сургууль дээр нэгэн зэрэг эхэлнэ.
_
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ