Барилгын салбарын дэвшилтэт технологийг танилцуулна
Монголын барилгын салбарт нэвтэрч буй барилгын материал, дэвшилтэт техник технологийг танилцуулах, салбарынханы хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Барилгын дэвшилтэт технологи” семинар ирэх сарын 6-нд болно. Семинарт Барилга, хот байгуулалтын яам болон зураг төсөл зохиогчдын холбоо оролцож, барилгын салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга мэдээллийг хийх аж.
Түүнчлэн “Барилгын дэвшилтэт технологи” семинарт барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид, тусгай зөвшөөрөлтэй барилга угсралт, зураг төслийн компаниудын захирал, инженерvvд, материал хангамжийн менежерvvд оролцож барилгын салбарт шинээр нэвтрүүлж дэвшилтэт техник технологио танилцуулах юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ