Шинжаанд хүчтэй газар хөдөлж нэг хүн амиа алджээ
БНХАУ-ын Шинжаан Уйгурт дараалсан гурван газар хөдлөлт болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Уйгурын төв хэсэгт өчигдөр таван минутын зайтай 6.8 болон 5.7, 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг АНУ-ын геологийн судалгааны газраас баталсан байна. Эхний газар хөдлөлтийн голомт Хотан хотоос зүүн өмнө зүгт 270 км зайтай хүн суурьшаагүй газарт 12.5 км-ын гүнд болжээ. Үүнээс таван минутын дараа 5.7 магнитудын газар хөдлөлт таван км-ийн гүнд мэдрэгдэж, чичирхийлэл нь сарниж амжаагүй байхад дахин 4.2 магнитудын газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, галт тэрэгний замуудад гэмтэл үүссэн байна.
2008 оны гуравдугаар сард Шинжаан Уйгурын Хотан хотын ойролцоо 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 200 байшин барилга сүйдэж, 40 мянга орчим хүн хохирол амсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ