Уран зохиолын хичээлийг 195 цаг ордог
Сүүлийн хэд хоногт ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөс Уран зохиолын хичээлийг хасах, хасахгүйн тухай болон уг хичээлийг судалдаг цаг багассан тухай яригдаж байна.
Тэгвэл албаны хүн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн нэг жилд уран зохиолын хичээл 195 цаг ордог гэсэн хариулт өглөө. Тодруулбал сурагчид 12 жилд нийт 2340 цагийг уран зохиол судлалд зарцуулдаг байна. 12 жилийн сургалтын тогтолцоо руу шилжсэнтэй холбоотойгоор өмнөхөөсөө 146 цаг нэмэгдсэн нь энэ аж.
Түүнчлэн уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасахгүй тухай салбарын сайд нь албан ёсоор мэдэгдсэн билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ