“Сочи”-ийн зургийг сансраас авчээ
“NASA” агентлаг задгай сансраас “Сочи”-гийн өвлийн олимпийн зургийг авсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. АНУ болон Японы эрдэмтдийн хамтарсан баг сансраас олимпийн тоглолт явагдаж байгаа нийслэлийн зургийг авчээ. Зарим томоохон агентлагууд зургийг Хойд болон Өмнөд солонгосын шөнийн харьцуулсан зурагтай төстэй гэцгээжээ.
““Сочи”-д хамгийн өндөр зэрэглэлийн фото зурагчид ирсэн байгаа. Харин бид шувуу нисэх өндрөөс Япон, АНУ-ын эрдэмтдийн хамтарсан баг фото зургийг авч, гайхалтай амжилтын эзэн боллоо” гэж багийн ахлагч Шон Эндри “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэрбээр зургийнхаа тухай “Сансраас авсан зураг дэлхийн фото зургийн түүхэнд том алхам авчирлаа. Сансраас авсан энэхүү зурагнаас та “Сочи”-гийн эргийн хэсгүүд олон янзын өнгөөр гэрэлтэн үзэсгэлэнтэй сэтгэл хөдөлгөм байдлыг харах болно. Гэрэлтсэн хэсгийн төвд буй тод дугуй хэсэг бол олимпийн парк. Хамгийн азтай нь бид Ерөнхийлөгч Путинд энэхүү зургийнхаа эх хувийг бэлэглэсэн” гэжээ.
Зургийн хүлээн авсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Сочи үзэсгэлэнтэй хот болжээ. Энэ зурганд харагдаж буй тод гэрэлнүүд уулын хөндийд бүжиглэж буй гэрэлт цохнуудтай адилхан харагдаж” байна гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ